Далай ламийн мэргэн ухаанаар...
Амралтын өдрүүдээр номын шүүгээгээ ухаж байгаад нэг хайртай номоо оллоо. 2007 оны зун Штуттгартд байхдаа авсан санагдаж байна. Die Weisheit des Verzeihnis буюу монголоор бол Өршөөхүйн ухаан. Монгол сүсэгтэн олондоо Дээрхийн Гэгээн XIV Далай лам гэж хүндлэгддэг энэ агуу хүний бусдыг энэрэн хайрлах, өштөн дайснаа ч гэсэн уучилж байх гэсэн амьдралын энгийн хэрнээ гайхалтай зарчим энэ ном дээр голчлон гардаг юм. Миний хувьд хачирхалтай санагдсан нэг зүйл гэвэл энэ номын зохиолч нь хятад гаралтай Виктор Чан гэдэг хүн байсан нь байлаа. Дээрхийн Гэгээний хажууд бараг гуч гаран жил байсан бөгөөд энэ ном нь бараг Далай ламын тухай сүүлийн гучаад жилийнх нь өдрийн тэмдэглэлийн товч юм шиг сэтгэгдэл уншсны дараа төрж байсан. Бас Далай ламыг даяанч Рок од, эгдүү хүргэмээр Панда, бусдыг соронзон мэт татагч гэх зэргээр нэрлэсэн нь их инээдтэй санагдаж байсан. Ер нь бол уншихад гэгээлэг сайхан ном гэж хэлж болно. За дараагийн удаа хамгийн дуртай ном болох Зуун жилийн ганцаардалыг товч бичнэ ээ.

1 Kommentar:
Sar shine dee saihan shineleerei
Shine blog medej avlaa
Kommentar veröffentlichen