Sonntag, 17. Mai 2009

Бороо, бороо ороорой...

Хувингаар асгах мэт бороо шаагиж байна. Богинохон хэрнээ устай бороо ороод өнгөрлөө. Байгаль дэлхийг угаагаад, сэрүүн цэнгэг агаар авчирсан чамд баярлалаа. Хоног дамжин орох шиврээ бороонд биш хоромхон ороод өнгөрөх дуутай, цуутай ширүүн бороонд дуртай би.

Freitag, 15. Mai 2009

Мандах нартай хамт.

Сонин юм болж байна аа. Би уул нь нээх эртэч хүн биш гэтэл өнөөдөр өглөөний 5 цагт нойр сэрчээд одоо блогтоо юм бичээд сууж байна, ургах наран баруунаас мандаж байнааа гэж. За тэгээд эрт сэрснийх өнөөдөр нэлээн хэдэн ажил амжуулна аа. Эхлээд гарч балконоо янзална. Амьдардаг байрны маань удирдлагаас энэ жил байрны гадаад өнгө үзэмж сайжруулах төлөвлөгөөндөө багтаан бүх балконыг шинэчлэж байгаа юм. Хуучныг нь авч хаяад тэгээд бөөн хог шороо үлдцэн байсан, харчаад л нээх завгүй хүн гүрийгээд байсан өнөөдөр нэг дайрч гарч цэвэрлэхээс ядаж гэр лүү хог орж ирэх нь багасах байх. Тэгээд дэлгүүр гарч хөргөгчөө дүүргэхгүй бол би гэдэг хүн сургуулийн цайны газар ходоодоо борлуулчаад яваад байсан амралтын өдөр гэртээ өнжих болсон амьдрах боломж муудцан харагдаж байна, аль өндөгний баяраар хөөрч авж байсан цоохор өндөгнүүд ч байж байх шиг арай л дотроос нь дэгдээхэй гарч ирж намайг цочоосонгүй.

Баярлалаа...

Өдий хүртэл амьдрах насанд минь таарсан бүх сайхан хүмүүстээ баярлалаа. Амьдрал минь орчлонгийн түм буман өнгөөр өдөр бүхэн баяжиж байдаг билээ. Надтай учирсан хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц өнгөө амьдралд минь үлдээгээд зарим нэгэн өнгө цаг хугацааны уртад бүдгэрэн алга болж зарим нь улам тодрон заримдаа огцом өөрчлөгдөн намайг цочроож, бас гайхшруулан энгийн нэгэн ханыг эрээн цоохор болгож орхидог билээ. Та нартаа баярлалаа. Өөр өөрийн өнгөө улам тодруулан амьдралыг минь энэтхэг кино шиг чамин цоохор болгож байгаарай. Би амьдралд хайртай, гэрэл гэгээтэй, бүүдгэр сааралтай бүхэнтэй нь хайртай, мэддэг болон мэддэг болох бүх өнгөнд дуртай...

Dienstag, 5. Mai 2009

хүлцэл өчив...

Хүндэтгэх шалтгааны улмаас хэсэг сураггүй алга болсондоо албан ёсоор хүлцэл өчье. Өршөөгтий. Алба аминий хойшлуулж болошгүй ажлууд ар араасаа гараад нэг хэсэг л амьсгаа дээр явлаа. Саянаас жолоо цулбуураа буцаан авж сурсан замаараа ороод амьдралыг харах нүдний шил хэдхэн хоногт хичнээн хувирсныг гайхан шогшиж байна даа. Амьдрал үргэлжилсээр...