Freitag, 15. Mai 2009
Мандах нартай хамт.
Сонин юм болж байна аа. Би уул нь нээх эртэч хүн биш гэтэл өнөөдөр өглөөний 5 цагт нойр сэрчээд одоо блогтоо юм бичээд сууж байна, ургах наран баруунаас мандаж байнааа гэж.
За тэгээд эрт сэрснийх өнөөдөр нэлээн хэдэн ажил амжуулна аа. Эхлээд гарч балконоо янзална. Амьдардаг байрны маань удирдлагаас энэ жил байрны гадаад өнгө үзэмж сайжруулах төлөвлөгөөндөө багтаан бүх балконыг шинэчлэж байгаа юм. Хуучныг нь авч хаяад тэгээд бөөн хог шороо үлдцэн байсан, харчаад л нээх завгүй хүн гүрийгээд байсан өнөөдөр нэг дайрч гарч цэвэрлэхээс ядаж гэр лүү хог орж ирэх нь багасах байх. Тэгээд дэлгүүр гарч хөргөгчөө дүүргэхгүй бол би гэдэг хүн сургуулийн цайны газар ходоодоо борлуулчаад яваад байсан амралтын өдөр гэртээ өнжих болсон амьдрах боломж муудцан харагдаж байна, аль өндөгний баяраар хөөрч авж байсан цоохор өндөгнүүд ч байж байх шиг арай л дотроос нь дэгдээхэй гарч ирж намайг цочоосонгүй.
Abonnieren
Kommentare zum Post (Atom)
Keine Kommentare:
Kommentar veröffentlichen