Mittwoch, 25. März 2009

буурал шинелээ тайлаагүй хуучин анд минь хаа явна...

Цаг хугацаа харвасан сум шиг өнгөрч, санаа нийлдэг хуучны андууд холдон бүдгэрээд гунигтай ч юм шиг. Сэтгэлд дотно тэр л дурсамжууд, оюутан ахуйн хөгжилтэй мөчүүд хэзээ ч эргэж ирэхээргүй хийсэн одож, зам нийлэн дүрсгүйтэж явсан найзууд амьдрал гэдэг их сургуулийн хаалгаар ороод эргэж харалгүй явцгаасан байна. Хаа нэг таарахаар амьдрал гэдэг хэр хатуу тухай, миний гэнэн мөрөөдөмтгий зан засраагүй байгаа тухай, хадам ээжийн ааш хаврийн тэнгэрээс ялгагдахгүй тухай л ярих юм даа.

Dienstag, 24. März 2009

Хайртай хотынхоо талаар жаахан бичнэ ээ. энэ хот маань германы баруун хойшоо нам доор газар байрладаг, оюутан ихтэй цэвэрхэн намуухан их гоё хот. Германчууд байгаль орчиндоо их хайртай, эрүүл амьдрахийг эрхэмлэдэг гэдгийг энэ хотоос маш тод харж болно. Хаа сайгүй дугуйтай хүмүүс, хотын дунд тойрог хэлбэрээр орших явган болон дугуйтай хүмүүст зориулсан зам. Энэ хотод өглөө орой гэлгүй гүйж яваа хүмүүстэй хамгийн их тааралдана. Променада, хоёр хажуугаараа модоор эмжигдсэн энэ замаар нэг бүтэн тойрж гүйхэд хагас цаг, хоёр тойроход нэг цаг шаардагдана. гүйж явахад хөгшин залуу, нохойгоо хөтөлсөн, хүүхдээ тэргэн дээр түрэхийг нь түрээд чирэхийг нь чирсэн, ганц нэгээрээ, хамт олноороо гүйж байгаа хүмүүс таарна. за за би гарлаа, дахиад жаахан гүйх минь.

Freitag, 20. März 2009

дурсамжийн ертөнцөөр...

хөдөлмөрийн бүтээмж ямар үед ихсэж, яагаад багасдгийг үл ойлгоно гэсэн. гэртээ неттэй л бол бичнэ гэдгийг үзүүлээд өгнө одоо даанч гэр хол хэцүү байна гээд гомдоллоод байсан худлаа байна аа. Худлаа энэ тэрүүгээр хэсээд цангасан сэтгэлийг тайлж энд тэндээс хуучин юмнуудаа олж уншаад, өөрийгөө хэн байж байгаад хэн болсноо мэдлээ ч гэх шиг. тэр нээх ном орчуулаад байна л гэсэн сүүлийн үед бүүр таг, нэлээн тэвчээртэй хүний ажил болтой. Өөрийгөө нэлээн гүргэр гээд бодоод байсан худлаа ч юм уу? за энэ худлаатах яахав удахгүй номоо нэг мөсөн бүтнээр нь оруулнаа ч гэх шиг.тэр ч яахав. бас нэг асуудал байна аа. өчдөр энэ Пүүгийг дагаад гүйдэг баатар болсон одоо хамаг бие нуль өвчин, босож суухдаа ёолоол, наятай чавганц шиг л байна. хэрээ мэдэжий гээл цаанаас нэг юм хэлээл байгаа бололтой. гэхдээ уул нь зун болох гээд хөнгөн нимгэн хувцасны сураг гарцан, хүнд аятайхан харагдчмаар л байна.

Montag, 16. März 2009

Хайртай хотдоо...

хайртай хотдоо ирцэн гоё байна аа... тэгээд найз гэртээ нэттэй би энд жаргажийнааа. тэгж байгаад блогийн ертөнцөд нэг эмэгтэй сураггүй алга боллоо гэсэн сураг гарвал би шөө. Хайгаад байх шаардлага байхгүй, аз жаргалтай байгаа газраа үүрд үлдчвэл нь ардаас нь мэддэг хэдэн мааниа уншаал хоцрох хэрэгтэй.

Mittwoch, 11. März 2009

Жинхэнээсээ эвгүй мэдээ...

Өнөөдөр энэ Германд амок буюу монголоор бол ухаангүй аллага гэх юм уу даа боллоо. Нэг дунд сургууль дээр гэм зэмгүй 9н өсвөр насны хүүхэд, гурван багш, гудмаар явсан энгийн хоёр хүн тэгээд алуурчин өөрөө энэ эмгэнэлт явдлаар амь насаа алдлаа. Үнэхээр аймшигтай.өглөө хичээлдээ юу бодож гарч явсан бол тэр хүүхдүүд. Уг аллагыг үйлдэгч нь тус сургуульд сурж төгссөн дөнгөж 17 той залуу.
Ид шидийн анхны хууль 6 Хамаг хурдаараа нэлээн гүйсний эцэст зөрөг хаана салахыг баттай мэдэх гэж түр зогсов.Шигүү ургасан энэ ойд хэр хол гүйснээ баримжаалах боломж бага, ядахад тэр салаа жим тэр болгон хүн анзаарахааргүй нарийн учир аль хэдийн хэтрээд хажуугаар нь өнгөрсөн байх магадлал өндөр юм. Үүний зэрэгцээ тэр эмэгтэйтэй тааралдахдаа юу гэж хэлэхээ бас бодох хэрэгтэй. Хөл, толгой хоёр нь уралдах мэт ажиллаж байлаа. Тэр эмэгтэй түүнд итгэхгүй ч байж магадгүй эсвэл мөрдөгч эрчүүлийн нэг гэж бодож ч болох юм. Айж ч магадгүй гэхдээ эмэгтэйд тайлбарлаад байх цаг бага, үгэнд нь итгээд дагаад явбал л туслах боломжтой байлаа. Нөгөө салаа жим одоо болтол тааралдахгүй байгаад улам санаа зовж хэрвээ эмэгтэй салааг аль хэдийн өнгөрөөд явсан бол тэдэнд хоёр л боломж үлдэж гэсэн үг. Ум хумгүй зугтах эсвэл тэр эрчүүдтэй тулалдах. Аль алинд нь Ричард хэтэрхий амьсгаадсан байв. Энэ бодол нь түүнийг улам яаруулж хөлс нь нуруу даган урсаж, цамц нь биед нь наалдан, өглөөний хүйтэн агаар жин үдийн бүгчим халуунаар солигдчихсон юм шиг л санагдаж байв. Баруун тийш эргэсэн огцом эргэлтийн өмнө хайж байсан нарийн жимээ харагдахад эмэгтэйг яваад өнгөрсөн эсэхийг мэдэхээр тэр хавийг тандахад ойр хавьд хүн явсан шинж харагдсангүйд сая нэг уужуу амьсгаа авлаа. Одоо тэр эмэгтэйг хэт оройтохоос өмнө өөртөө итгүүлэх хэрэгтэй. Энэ зуур Ричард ямар эвгүй байдалд орж болохоо ойлгох нь тэр. Энэ эмэгтэй зүгээр л ах нартайгаа нуугдаж тоглож байгаа бол Ричард маш тэнэг байдалд орж бүгд түүнээр элэг доог хийх болно. Энэ хэргийг дахин эргэцүүлэн бодоход тэнгэрт харагдсан тэр улаан зүйл, тэгээд ч энэ эмэгтэй тоглож наадаж явах насны жаахан охин шиг харагдаагүй тэр эрчүүд ч гэсэн охин дүүтэйгээ тоглож яваа ах нар шиг харагдаагүй билээ. Гарынх нь шуунд байгаа нөгөө өргөс, тэр том улаан зүйл, энэ эрчүүдийг харах төдийд нуруу даган гүйсэн тэр айдас эд бүгд яавч тоглоом биш байлаа. Энэ үед жимээр нөгөө эмэгтэй гарч ирлээ. Анхны харцаар л Ричардын амьсгаа зогсчих шиг болох нь тэр. Тэр бүсгүй нуруугаар бараг өөр шиг нь өндөр, насаар ч гэсэн үе байхаар залуухан бөгөөд өтгөн хүрэн үс нь нурууг нь даган биеийн хөдөлгөөнийг даган намирч, урд огт харж байгаагүй хийцтэй цайвар бараг л цагаан гэхээр даашинз нь газар үл мэдэг шүргэж байв. Даашинзны урд энгэр нь дөрвөлжин ухлаадастай элдэв чимэг, хээ угалзгүй хормой нь ч гэсэн ямар нэгэн эмжээргүй энгийн хэрнээ цаанаа л нэг чамин, тэгээд өмсөж буй эзнийхээ биеийн төгс хэлбэрийг тодотгосноороо харин ч эрхэмсэг харагдаж байлаа. Энэн дээр цор ганц нүдэнд торох зүйл нь бүсгүйн мөрнөөс тохоотой бяцхан ширэн уут байв. Бүсгүйг зогтусхийн алхаагаа сааруулахад Ричард урагш ойртон гурван алхмын өмнө очин аль болох энгийн харагдахаар хичээн зогслоо. Бүсгүй ямар нэг огцом хөдөлгөөн хийлгүй тайван зогсох хэдий ч хөмсөг нь анч шонхорын даль шиг нумран нүдэнд нь ямар ч айж мэгдсэн шинж тодорсонгүй. Ричардад яагаад ч юм энэ бүсгүйг угаасаа л таньдаг байсан юм шиг, угаасаа л өөрийнх нь нэг хэсэг байсан юм шиг сонин мэдрэмж төрж байлаа. Бүсгүй гэнэт харцаараа түүнийг төмөр хүлээсээр хүлчих шиг тэгээд нүднээс нь өвөртөлж яваа зорилгыг нь ,хайсан асуултынхаа хариуг хайн байх шиг тас ширтэж Ричард Би чамд туслах гэж энд байна хэмээн бодолдоо шивнэж байв. Энэ бодлоо дотоод сэтгэлдээ хашгирахуй бүсгүйн харц зөөлөрч төмөр хүлээс тавигдах шиг болов. Бүсгүйн харцнаас шударга үнэн, хурц ухаан гэрэлтэн байх шиг байлаа. үргэлжлэнэ...

Freitag, 6. März 2009

Хүүхэд нас, хүүхэлдэйн кино мартагдашгүй дурсамжууд... Хоёр хүүхэлдэйн кино дараалан үзэх зуураа хоёр бүтэн шоколад идчлээ. Гоё байлаа. Хүүхэд нас холдон одсон ч хайртай зуршлуудаасаа хагацаж чадашгүй нь ээ. Японы найруулагч Хаяо Мияацокигийн бүтээлүүд зүгээр л тасархай. Гол дүрийн баатар залууд бол анхны харцаар дурлаастай. Хар багийн л хүүхэлдэйн кинонд унаж үхдэг байсансан. Ухаан ороход л өглөөний нэвтрүүлэгээр оросын Хуруун чинээ хүү гардаг дараахан нь Чамайг даа тэгээд л Волт Диснейн хүүхэлдэйн кинонууд Араатны хаан арслан, Үнсгэлжин, Цасангуа,Геркулэс гээл явж өгсийн байна. Нэг дурсамж санаанд орчлоо.Нэг бүтэнсайн өдөр \тэхэд бүтэнсайн болгон 16 цагаас хүүхэлдэй гардаг байсийн\ Анастасия гээд лаг гоё хүүхэлдэйн кино гараал эгч зурагтын урд бараг наалдцан дүүтэй хамт суужийсэн ах гаднаас орж ирээд намайг нэг л чухал юманд дагуулж явна гээл би ч ахын үгнээс гардаг байсан биш үгүй гэж чадахгүй уйлах ихдэх уурлах багадах болчоол урвайгаал дагаад явсан, зам зуураа нөгөөдхөө сэтгэлдээ ургуулан бодоол инээдтэй тэр үед нэг л гараад өнгөрсөн юмыг одоо шиг нетээс татаад үзнэ гэж байсан биш нэг хэсэг их л харамсаж байсан юм байна. Одоо ч гэсэн Симпсоныхон хайртай цувралын маань нэг. Гараад эхлэнгүүт нь хамаг ажлаа хаяал урд нь очоол суучиншдээ. Харин ах энд байхгүй дураараа дуустал нь үзэж байгаа. Гэхдээ хааяа ахыгаа санахаар ямар ч гоё киног үзэх утгагүй санагддийн. Ахдаа хайртай. үргэлжлэнэ...

Montag, 2. März 2009

Бурхны үгийг буруугаар ойлговол... Өчигдөр өглөө сэрээд зурагтаа асаасан чинь эхний гол хоёр сувгаар нь бүтэн сайны мөргөл гарч байна. Христийн шашинтнууд бүтэн сайн болгонд сүмдээ очиж номын дуу сонсдог. Ихэнхдээ аймаар залхуутай харагддаг. Харин энэ удаа нэлээн хөгжилтэй харагдаж байлаа. Учир нь Африкийн Ганагаас төлөөлөгчид оролцож байгаа бөгөөд тэд сүм рүү орох замд дуулаад дуугүй кинонд дуу оруулчих шиг мөн өмссөн хувцас нь маш тод тод өнгөтэй болохоор хар цагаан киног өнгөт болгочих шиг л санагдаж байв. Гуравдагч ертөнц буюу буурай хөгжилтэй орноос л төлөөлөгч оролцуулж байгаа юм уу даа. Энэ харууд тэгээд зугаа цэнгэл талдаа сайн юм болохоор энэ мөргөлийг нь бараг л диско болгох шахав. За энэ ч яахав саяхан бас мэдээ харж байсан Мексикт хар тамхины наймаа бүүр дэндээд бүлэг болоод гудмандаа байлдаад байгаа тухай гарж байна. Тэгээд хэсэг хураагдсан зэвсэгийг нь харуулсан чинь алтаар бүрцэн АК эсвэл аакаа ч гэдэг билүү буу, ишин дээр нь Есүсийн дүр суулгацан гар буу энэ тэр харагдаж байв. Бууныхаа ишин дээр бурханаа сийлчээл хүн алаад явжийдэг сайхан гарууд. Тэгээд нэг найзаасаа сонирхоод асуусан чинь христийн шашинд ямар ч нүгэл өршөөгддөг гэж сургадгийг л мексик агаа нар аймаар сэргэлэн харцан хүн алчаал өө есүүс минь өршөөгтий гээл бууныхаа бариулыг нэг үнсчээд л дараагийн нүгэлээ үйлдэж байдаг гэнэ дээ. Будда маань харин иймэрхүү буруу үр дагавартай номлол энэ тэнд явж байхдаа хэлчээгүй байх л гэж найдахаас. үргэлжлэнэ...
Ид шидийн анхны хууль5 Үнэн хэрэгтээ Ричард үүнийг хүндээр хүлээж авах хэрэггүй байв. Ах нь угийн л бүгдэд тэр байтугай эцэгтээ ч хүртэл юу хийхийг зааварладаг зантай хүн. Ахынхаа амьдралд ихээхэн учир холбогдолтой энэ өдөр түүний тухай иймэрхүү зүйл бодож байгаадаа өөрийгөө зэмлэх сэтгэл гэнэт төрлөө. Учир нь ах нь өнөөдөр Кернландийн Тэргүүн зөвлөгчийн албан тушаалыг хүлээн авж байгаа юм. Тэргүүн зөвлөгч хүн Кернланд төдийгүй бүхэл Баруун улсын хот, тосгодыг ард иргэдтэй нь захирах бүрэн эрхтэй болдог. Өнөөдрөөс эхлэн Майкл энэ улсын иргэн нэг бүрийн төлөө хариуцлага хүлээнэ гэсэн үг. Одоо ахдаа туслах хэрэгтэй, эцсийн эцэст ах нь ч бас эцгээ алдсан билээ. Энэ өдрийн үдээс хойш Майклын гэрт албаны ёслол дараа нь том баярын зоог болох бөгөөд улсын өнцөг булан бүрээс нөлөө бүхий хүмүүс ирж оролцох болно. Ричард ч гэсэн тэнд заавал очих ёстой хүний нэг юм. Энэ бодлын хажуугаар ямар их өлссөн байгааг нь сануулах мэт хоосон ходоод нь хонхолзож байлаа. Энд суугаад бодолдоо дарагдахуй харц нь Трант нуурын нөгөө эрэгээр хэсүүчилж байв. Эрэг даган аянчидын нарийн жим харагдаж байх бөгөөд шигүү ургасан моддын дунд үе үе харагдахаа болих аж. Ричард тэр жимээр цөөнгүй удаа явж байсан билээ. Энэ жим зарим нэг хэсгээрээ дээд Фенийн хөвчөөр Хил рүү хэтэрхий ойртдог тул аяны хүмүүс Кернландийн ойгоор явахыг эрхэмлэдэг юм. Ричард өөрөө бол ойн замч, өөрийг нь сонгосон эрхэм хүмүүсийг Кернландийн ойгоор айх аюулгүй хүрэх газарт нь хүргэдэг байлаа. Гэнэт нүдний үзүүрт нэг зүйл хөдөлж харагдав. Магадгүй сайн найз Чейс нь байх... Хилийн харуулаас өөр хэн энэ дээд хөвчид тэнэж явах билээ. Ричард суусан газраасаа үсрэн босож хэдэн алхам урагшиллаа. Гэвч энэ Чейс биш нэг эмэгтэй хүн байв. Зүгээр ч үгүй даашинзтай шүү.Ямар эмэгтэй хүн ийм эзгүй газар Дээд Хөвчийн ойгоор даашинзтай явж таарах вэ? Ричард нуурын эргээр үе үе моддын цаагуур орон харагдахаа больж буй тэр эмэгтэйг ажиглаж байлаа. Тэр эмэгтэй яаруу биш ч зүгээр зугаалж яваа гэж хэлэхээргүй хурдтайгаар урагшилж байлаа. Алхаа жигд бөгөөд туршлагатай аянчны хэм илт харагдаж байв. Үүнээс харахад энэ нэг л учиртай тэгээд ч Трант нуурын ойролцоо хүн амьдардаггүй билээ. Энэхэн мөчид Ричард дахин нэг хөдөлгөөн олж харлаа. Эмэгтэйн араас хэн нэгэн явж байв. Гурав үгүй бүр дөрвөн ч хүн. Бүгд ойн нөмрөгтэй, эмэгтэйг дагахдаа нээг их ойртолгүй зай барин үе үехэн зогсосхийн ажиж, зарим үед моддын ардуур орон нуугдаж байлаа. Ричардын амьсгаа дээрдэн, хамаг анхаарал нь тэдэн дээр төвлөрчээ. Энэ эрчүүд тэр эмэгтэйг мөшгиж яваа нь хэнд ч ойлгомжтой байлаа. Гуравдах муу тохиолдол гэсэн бодол тархинд нь зурсхийн орж ирлээ. Анхандаа Ричард юу хийхээ мэдэхгүй хөшцөн аятай зогсож орхив. Үнэн хэрэгтээ энэ эрчүүл эмэгтэйг үнэхээр мөшгиж явааг нотлох юу ч байсангүй. Тэгээд ч Ричардад ер ямар ч хамаагүй хаа танихгүй эмэгтэйн төлөө дөрвийн эсрэг ганцаараа зэвсэггүй зогсоно гэдэг утгагүй хэрэг байлаа. Гэхдээ нөгөө талаас нь бодоод үзэхэд хүч дорой ганц эмэгтэйд туслахгүй орхино гэдэг яавч түүний зан биш. Ричард юу хийхээ тэрхэн зуур эргэцүүлэн бодов. Эмэгтэйн явж буй зөрөг нуурын эрэг даган явсаар түүн дээр ирэх байлаа. Тэр хүртэл хүлээнэ гэвэл мөрдөгч этгээдүүд энэ хооронд бүсгүйг гүйцэхээр байв. Худалдаачны энэ зөрөг тэр эмэгтэйн явж байгаагаас нэлээн урагш нэг салдаг нь гэнэт санаанд нь орж толгойн уруу гүйж эхлэв. Хэрвээ Ричард эмэгтэйтэй тэр салаанаас урд таарч чадвал дагуулан тэр салаа зөргөөр ойгоос гаргаж Хилээс холдуулан Кернландийн зүг явах боломжтой болно. Тэндээс тусламж олоход хамаагүй хялбар. Хэрвээ боломж гарвал Ричард мөрөө хангалттай баллаж чадах бөгөөд мөнөөх эрчүүд эмэгтэйг гол зөргөөрөө цааш явж буй гэж бодон цааш явах хэрвээ сэжиг авлаа ч гэсэн энэ зуур тэр хоёр хангалттай хол явсан байна байх гэж тооцов. үргэлжлэнэ...