Mittwoch, 11. März 2009

Ид шидийн анхны хууль 6 Хамаг хурдаараа нэлээн гүйсний эцэст зөрөг хаана салахыг баттай мэдэх гэж түр зогсов.Шигүү ургасан энэ ойд хэр хол гүйснээ баримжаалах боломж бага, ядахад тэр салаа жим тэр болгон хүн анзаарахааргүй нарийн учир аль хэдийн хэтрээд хажуугаар нь өнгөрсөн байх магадлал өндөр юм. Үүний зэрэгцээ тэр эмэгтэйтэй тааралдахдаа юу гэж хэлэхээ бас бодох хэрэгтэй. Хөл, толгой хоёр нь уралдах мэт ажиллаж байлаа. Тэр эмэгтэй түүнд итгэхгүй ч байж магадгүй эсвэл мөрдөгч эрчүүлийн нэг гэж бодож ч болох юм. Айж ч магадгүй гэхдээ эмэгтэйд тайлбарлаад байх цаг бага, үгэнд нь итгээд дагаад явбал л туслах боломжтой байлаа. Нөгөө салаа жим одоо болтол тааралдахгүй байгаад улам санаа зовж хэрвээ эмэгтэй салааг аль хэдийн өнгөрөөд явсан бол тэдэнд хоёр л боломж үлдэж гэсэн үг. Ум хумгүй зугтах эсвэл тэр эрчүүдтэй тулалдах. Аль алинд нь Ричард хэтэрхий амьсгаадсан байв. Энэ бодол нь түүнийг улам яаруулж хөлс нь нуруу даган урсаж, цамц нь биед нь наалдан, өглөөний хүйтэн агаар жин үдийн бүгчим халуунаар солигдчихсон юм шиг л санагдаж байв. Баруун тийш эргэсэн огцом эргэлтийн өмнө хайж байсан нарийн жимээ харагдахад эмэгтэйг яваад өнгөрсөн эсэхийг мэдэхээр тэр хавийг тандахад ойр хавьд хүн явсан шинж харагдсангүйд сая нэг уужуу амьсгаа авлаа. Одоо тэр эмэгтэйг хэт оройтохоос өмнө өөртөө итгүүлэх хэрэгтэй. Энэ зуур Ричард ямар эвгүй байдалд орж болохоо ойлгох нь тэр. Энэ эмэгтэй зүгээр л ах нартайгаа нуугдаж тоглож байгаа бол Ричард маш тэнэг байдалд орж бүгд түүнээр элэг доог хийх болно. Энэ хэргийг дахин эргэцүүлэн бодоход тэнгэрт харагдсан тэр улаан зүйл, тэгээд ч энэ эмэгтэй тоглож наадаж явах насны жаахан охин шиг харагдаагүй тэр эрчүүд ч гэсэн охин дүүтэйгээ тоглож яваа ах нар шиг харагдаагүй билээ. Гарынх нь шуунд байгаа нөгөө өргөс, тэр том улаан зүйл, энэ эрчүүдийг харах төдийд нуруу даган гүйсэн тэр айдас эд бүгд яавч тоглоом биш байлаа. Энэ үед жимээр нөгөө эмэгтэй гарч ирлээ. Анхны харцаар л Ричардын амьсгаа зогсчих шиг болох нь тэр. Тэр бүсгүй нуруугаар бараг өөр шиг нь өндөр, насаар ч гэсэн үе байхаар залуухан бөгөөд өтгөн хүрэн үс нь нурууг нь даган биеийн хөдөлгөөнийг даган намирч, урд огт харж байгаагүй хийцтэй цайвар бараг л цагаан гэхээр даашинз нь газар үл мэдэг шүргэж байв. Даашинзны урд энгэр нь дөрвөлжин ухлаадастай элдэв чимэг, хээ угалзгүй хормой нь ч гэсэн ямар нэгэн эмжээргүй энгийн хэрнээ цаанаа л нэг чамин, тэгээд өмсөж буй эзнийхээ биеийн төгс хэлбэрийг тодотгосноороо харин ч эрхэмсэг харагдаж байлаа. Энэн дээр цор ганц нүдэнд торох зүйл нь бүсгүйн мөрнөөс тохоотой бяцхан ширэн уут байв. Бүсгүйг зогтусхийн алхаагаа сааруулахад Ричард урагш ойртон гурван алхмын өмнө очин аль болох энгийн харагдахаар хичээн зогслоо. Бүсгүй ямар нэг огцом хөдөлгөөн хийлгүй тайван зогсох хэдий ч хөмсөг нь анч шонхорын даль шиг нумран нүдэнд нь ямар ч айж мэгдсэн шинж тодорсонгүй. Ричардад яагаад ч юм энэ бүсгүйг угаасаа л таньдаг байсан юм шиг, угаасаа л өөрийнх нь нэг хэсэг байсан юм шиг сонин мэдрэмж төрж байлаа. Бүсгүй гэнэт харцаараа түүнийг төмөр хүлээсээр хүлчих шиг тэгээд нүднээс нь өвөртөлж яваа зорилгыг нь ,хайсан асуултынхаа хариуг хайн байх шиг тас ширтэж Ричард Би чамд туслах гэж энд байна хэмээн бодолдоо шивнэж байв. Энэ бодлоо дотоод сэтгэлдээ хашгирахуй бүсгүйн харц зөөлөрч төмөр хүлээс тавигдах шиг болов. Бүсгүйн харцнаас шударга үнэн, хурц ухаан гэрэлтэн байх шиг байлаа. үргэлжлэнэ...

3 Kommentare:

Anonym hat gesagt…

urdiin adil l sain bolson bn
gehdee " zagvartai daashinj gehiin orond hiitstei daashinj" gevel arai chihend chimegtei yum shig sanagdlaa

М.Огоо hat gesagt…

"Хэр хол гүйснээ баримжаалах боломж шигүү ургасан энэ ойд бага ядахад тэр салаа жим тэр болгон хүн анзаарахааргүй нарийн бөгөөд аль хэдийн хэтрээд хажуугаар нь өнгөрсөн байх магадлал өндөр юм." гэсэн өгүүлбэрийг дахиж хараарай.

Ган нэг анхаарах зүйлүүд гэвэл бусдаар үйлдүүлэх хэвийг аль болох ашиглахгүйг хичээ. "Энэ зуур Ричард ямар эвгүй байдалд оруулж болохоо ойлгох нь тэр" гэсэн өгүүлбэр уг нь эх хэлээрээ бол "Энэ зуур Ричард ямар эвгүй байдалд өөрийгөө оруулж болохоо ойлгох нь тэр" гэсэн өгүүлбэр байсан бололтой. Гэхдээ монголоор бол "Энэ зуур Ричард ямар эвгүй байдалд орж болохоо ойлгох нь тэр" гэж буусан нь дээр байх.

Бас энэ эмэгтэй, тэр эрэгтэй гэж he/she, er/sie-ийг монголоор буулгах нь жаахан эвгүй байдаг. Шууд тэрээр ч гэдэг юм уу хүн ойлгох газар нь төлөөлүүлээд явсан нь дээр байх. "Энэ эмэгтэй зүгээр л ах нартайгаа нуугдаж тоглож байгаа бол Ричард маш тэнэг байдалд орж бүгд түүнээр элэг доог хийх болно." гэсэн өгүүлбэрийг жишээ нь "Бүсгүй зүгээр л ах нартайгаа нуугдаж тоглож байгаа бол Ричард маш тэнэг байдалд орж бүгдийн элэг доог болох болно." гэж буулгавал дээр байх.

Tuyat hat gesagt…

Pugi.хэ баярлалаа. энэ хийц гэдэг үг санаанд орж ирэхгүй толгой нэлээн гашилгасан юм. Одоо солиод бичнэ ээ. Байнга орж ирж байгаарай.
М.Огоо- үнэтэй сайхан зөвлөгөө өгсөнд баярлалаа. Иймэрхүү мэргэжлийн хүний үг маш хэрэгтэй байдаг юм байна аа. Орчуулах гэдэг тийм амархан юм биш байна.Та яаж тэр "Дэлхий бөөрөнхий биш"номыг орчуулсан юм бэ? Асар их хөдөлмөр орсон гэдгийг одоо л ойлгож байна.