Хүүхэд нас, хүүхэлдэйн кино мартагдашгүй дурсамжууд...
Хоёр хүүхэлдэйн кино дараалан үзэх зуураа хоёр бүтэн шоколад идчлээ. Гоё байлаа. Хүүхэд нас холдон одсон ч хайртай зуршлуудаасаа хагацаж чадашгүй нь ээ. Японы найруулагч Хаяо Мияацокигийн бүтээлүүд зүгээр л тасархай. Гол дүрийн баатар залууд бол анхны харцаар дурлаастай. Хар багийн л хүүхэлдэйн кинонд унаж үхдэг байсансан. Ухаан ороход л өглөөний нэвтрүүлэгээр оросын Хуруун чинээ хүү гардаг дараахан нь Чамайг даа тэгээд л Волт Диснейн хүүхэлдэйн кинонууд Араатны хаан арслан, Үнсгэлжин, Цасангуа,Геркулэс гээл явж өгсийн байна. Нэг дурсамж санаанд орчлоо.Нэг бүтэнсайн өдөр \тэхэд бүтэнсайн болгон 16 цагаас хүүхэлдэй гардаг байсийн\ Анастасия гээд лаг гоё хүүхэлдэйн кино гараал эгч зурагтын урд бараг наалдцан дүүтэй хамт суужийсэн ах гаднаас орж ирээд намайг нэг л чухал юманд дагуулж явна гээл би ч ахын үгнээс гардаг байсан биш үгүй гэж чадахгүй уйлах ихдэх уурлах багадах болчоол урвайгаал дагаад явсан, зам зуураа нөгөөдхөө сэтгэлдээ ургуулан бодоол инээдтэй тэр үед нэг л гараад өнгөрсөн юмыг одоо шиг нетээс татаад үзнэ гэж байсан биш нэг хэсэг их л харамсаж байсан юм байна. Одоо ч гэсэн Симпсоныхон хайртай цувралын маань нэг. Гараад эхлэнгүүт нь хамаг ажлаа хаяал урд нь очоол суучиншдээ. Харин ах энд байхгүй дураараа дуустал нь үзэж байгаа. Гэхдээ хааяа ахыгаа санахаар ямар ч гоё киног үзэх утгагүй санагддийн. Ахдаа хайртай. үргэлжлэнэ...

Keine Kommentare:
Kommentar veröffentlichen