

Ид шидийн анхны хууль 1
Ороонго ургамал нэг л сонин харагдаж байлаа. Давирхайт гацуурын мөчир ороон мушгирсан ишнээс нь зүсэн зүйлийн хэлбэртэй бараан өнгийн навчнууд хором бүрт урагшлах аж. Гацуурын гэмтсэн холтосноос шүүрэх давирхай, хатаж хувхайрсан мөчир нь өглөөний хүйтэн агаарт аврал эрэн уйлж байх шиг харагдана. Хүн тэсэхийн аргагүй ялзарсан үнэр,тэрхүү ялзарсан зүйл өмхийрч муудчаагүй байхдаа ч олигтой үнэртэй байсан байж таарамгүй тэр л үнэр Ричардийн анхаарлыг татаад байв. Цөхрөлийн мананд төөрсөн бодолдоо дарагдан өтгөн үсээ хойш илэн зогсох зуурт өнөөх ороонго ургамал анхаарлыг нь дахин татаж орхилоо. Эргэн тойрон сүглийх бусад моднуудад ижил төрлийн ургамал харагдахгүй байв. Бүгд л байдгаараа.
Дээд Фэнийн хөвчийн агч модод нөмрөөд удаагүй гал улаан өнгийн өмсгөлөө гайхуулах мэт зөөлөн салхинд ихэмсгээр ганхаж харагдана. Хоног ирэх тутам хүйтэрч буй энэ үед хавьгүй доор орших Кэрнландийн ой ч гэсэн намрийн гоёлоо нэн удахгүй тохох нь дамжиггүй. Хамгийн сүүлд дуртай дургүй бууж өгдгөөрөө царс модод л гүн ногоон өнгийн навчистайгаа үлджээ.
Өдийг хүртэлх амьдралынхаа ихэнх хэсгийг ой хөвчид өнгөрөөсөн Ричард бараг бүх ургамлыг нэрээр нь биш ч гадаад байдлаар нь мэддэг. Аль бага байхаас нь л сайн анд Зедд нь түүнийг ховор содон ургамал хайхдаа дагуулж явдаг байсан юм. Зедд Ричардад яг ямар ургамал хайх ёстой, хэзээ хаана ургадгийг зааж өгсөн төдийгүй тэр хоёр харсан бүхэндээ тохирохуйц нэрсийг өгсөн юм. Ойгоор ийнхүү хэсүүчлэн явахдаа үргэлж шинэ зүйл сурах эрмэлзэлтэй Ричард Зеддийг байнга асуултаар булж явдаг байлаа. Хөгшин Зедд ч гэсэн бага залуу гэж гололгүй асуусан болгонд нь хариулж бас тэрнийхээ хэрээр буцааж асуудаг, Ричардийн хувьд нэг ёсны мэдлэгийн цангааг нь тайлагч сурах хүслийг нь өдөөгч болдог байв.
Гайхалтай нь Ричард энэ ороонго ургамлыг урьд нь огт хараагүй, ямартаа ч танил ойд нь тааралдаагүй нь сонин. Яг ийм ороонгын нэг иш аавынх нь байшиндахь хуучин хөх шавар ваарнаас олдсон юм. Ричардын эцэг явуулын худалдаачин бөгөөд байнга л элдэв ховор сонин зүйлийн эрэлд явдаг хүн байсансан. Цөөнгүй тооны чинээлэг хүмүүс аавынх нь авчирсан шинэ содон барааг сонирхон үзэх гэж ирдэг, шохоорхсон зүйлсээ үнэ тохирон авдаг байлаа.
Олохоос хайх нь эцэгт нь илүү таалагддаг байх гэсэн сэтгэгдэл түүнд төрдөг байж, учир нь эцэг нь олж авчирсан зүйлсээ сонирхсон эхний хүнд нь ямар ч хамаагүй үнээр зарчаад үнэт олдвороосоо салсандаа сэтгэл хангалуун ээлжит эрэлдээ морддог байжээ.
Бүр жаахан байхын л Ричард аавынхаа эзгүйд хамаг цагаа Зеддтэй өнгөрүүлдэг, харин хэдэн насаар ах Майкл нь баячуудтай хамт цаг нөхцөөдөг тийм болохоор ой хөвчөөр аялахыг ч Зеддийн ухаалаг сургамжийг ч дэмий зүйлд тооцдог байв. Ойролцоогоор таван жилийн өмнөөс Ричард аавынхаа гэрээс нүүж тусдаа амьдардаг болсон боловч төрсөн гэртээ үе үе зочилж ирдэг үүний эсрэг ах нь цаг зав бага гэсэн шалтгаанаар ховорхон харагддаг авай......
үргэлжлэл бий...
3 Kommentare:
sain uu
chaashaa unshmaar bn aa
ih sain orchuulsan bn
bayrlalaa. uram ogsond udahgui vrgeljluulen bichne.
Ойролцоогоор таван жилийн өмнөөс Ричард аавынхаа гэрээс нүүж тусдаа амьдардаг болсон боловч төрсөн гэртээ үе үе зочилж ирдэг үүний эсрэг ах нь цаг зав бага гэсэн шалтгаанаар ховорхон харагддаг авай...... гэсэн өгүүлбэрийг жаахан засаад ганц нэг үг үсгийн алдааг засчихвал тун аятайхан болж.
Kommentar veröffentlichen